ШИЙДВЭР: Д.Дамба-Очир гомдол гаргасан ч 3.6 жилийн ял нь хэвээр үлдлээ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Дээд шүүхэд гомдол гаргасан тул шүүх хурал өнөөдөөр болсон ч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр болжээ.

Тодруулбал, УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн Д.Дамба-Очирт холбогдох 10 хавтаст хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ.

Д.Дамба-Очирыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *