Ж.Сүхбаатар:Гишүүдийн тоог нэмснээр төр, ард түмний холбоо ойртоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Үндсэн хууль Засгийн газар, төрд байгаа хүмүүсээс хамаарахгүй.Энэ бол судар бичиг.13 жилийн өмнө 99 гишүүнтэй байх тухай ярьж, үүнийг би дэмжиж байсан.Эрх баригч нам Үндсэн хуулийг өөрчлөхдөө анх удаа өөрсдийн эрх мэдлийг хязгаарласан.Одоо 76 гишүүн шийддэг асуудлыг өргөн бүрэлдэхүүнтэй болгоё гэж ярьж байна. Парламент нь илүү олон хүнээс бүрдсэнээр хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх нь нэмэгдэнэ.Төр, ард түмний холбоог ойртуулахын тулд гишүүдийн тоог нэмэх нь чухал нөлөөтэй.Нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн байдлаас 152 гишүүнийг эсэргүүцэж байна. Гэхдээ 152 гишүүн буруу биш.Парламентад байгаа гишүүд хязгааргүй их эрх мэдэлтэй байна. 76-г 20 гишүүн болгочихвол ажиллаж чадах уу, улам ялзарна, авлига ихэснэ” гэж ярилаа.