Сошиал магтаалд сагсуурсан Засаг дарга Б.Азжаргал хуулийг уландаа гишгэсэн шийдвэрээ цуцал
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал иргэд, олон нийтэд таалагдах шийдвэр гаргаж, сайшаал магтаалаар булуулаад амташжээ. Тэрээр өчигдөр “Үе тэнгийхний дундах эерэг харилцаа-эрүүл орчин” сэдэвт форумын үеэр сурагчдын дундах электрон тамхи буюу vape хэрэглээ өндөр байгааг хязгаарлах зрилгоор “Электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг 2023.05.15-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахыг хориглох” шийдвэр гаргаснаа зарласан нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байна.
Тэрбээр эл шийдвэрээ албажуулж өнөөдөр /2023.05.05/ захирамж гаргасан бөгөөд 10 хоногийн дараа Дархан-Уул аймгийн хэмжээнд электрон тамхи худалдах нь хориотой болох юм. Дээрх шийдвэр нь олон хууль зөрчиж байгаагаас гадна гарах үр дүн ч тодорхой бус. Өөрөөр хэлбэл Дарханд электрон тамхийг хориглосноор ямар ч асуудал шийдэхгүй.
Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглохоор заажээ. Үүнд
- 13.2.1.аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан
- 13.2.2.аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан
- 13.2.3.тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн
- 13.2.4.бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн
- 13.2.5.зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн
- 13.2.6.аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг бусад байгууллага, аж ахуй эрхлэгчид зээлээр олгоход чиглэсэн
- 13.2.7.аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн
Дээрх заалтуудыг илтэд зөрчсөн шийдвэрийг Засаг дарга Б.Азжаргал гаргалаа. Утаат болон электрон тамхины зохистой хэрэглээнд хяналт тавих, өсвөр залуу үеийг хорт зуршлаас хамгаалахад чиглэсэн хууль, дүрэм журам байж болох ч Засаг дарга Б.Азжаргалын гаргасан дээрх захирамж шиг нэг талыг барьсан, хуулийн олон зүйл заалт зөрчсөн үйлдэл чөлөөт зах зээлийн орчинд хэрхэвч байж таарахгүй. Засаг дарга Б.Азжаргал утаат тамхи импортлогчдын лоббинд автаагүй л бол илтэд хууль зөрчсөн шийдвэрээ цуцлах ёстой.
zow shu! herew uneheer huuhduudee bodoj baigaa bol vape+yanjuuraa 2uulang n horchichdee? ingesneeree shuud utgaaraa huhduud ynjuur mash iheer heregleh bolno shu!
Ur huuhdee bodoh n zow! asuudal n eruul ayulgui horgui orchin, dan gants vape nuluuluud bna gewel ystoi neg talaa barisan uildel bnadaa?
manai uls hugjih geed baigaanmuu? horiod asudal shidegddeg baisn bidniig jokhon baixad umhii yanjuuraa bas horij bihgui yasiin? odoo ch bas baij l bnashdee huuhdee hiarlaad baigaa bol nuutsaar ortsoor neg tataad huudhuudee yaj boliulhiin tegwel?
Zow sh dee boliulah heregtei
Zuv shuu ingej hoich ue ee avrah heregt.
Баян хүндэ. Манай Азаа дарга
Yostoi zuv!!