Үстэй хиам худалдаалсан “Мах импекс”-ийнхэн 300.000 төгрөгөөр тохиролцъё гэжээ
“Мах Импекс” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Аянчин” хиамнаас бөөгнөрсөн үс гарч ирсэн тухай мэдээллийг нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлжээ. Улмаар худалдан авагч иргэн гомдол гаргах гэтэл тус компанийн ажилтан 300 мянган төгрөгөөр тохиролцох санал тавьсан байна.
Гомдол гаргасан иргэнээс энэ тухай тодруулахад, “Эхлээд огт уучлалт гуйгаагүй. Дараа нь “Мах Импекс”-ийн ажилтан надруу холбогдон “Ахын дүү хөрсөн дээрээ буу, манай найдвартай савалгаатай ариутгалтай, нээх өвчин нян илрэхгүй байх гэж бодож байна, би олон жил ажилласан туршлагатай 300,000 төгрөг өгөөд тохиръё манай үйлдвэр ковид-с болоод орлого бага байна” гэсэн. Энэ тухай мэдээлж өгнө үү” гэлээ.
Нянгаар биш юмаа гэхэд шижгээр үхэхээр үс байна