Зеленьский: Путин Гааг хотын олон улсын шүүхийн өмнө хариуцлагаа хүлээх хэрэгтэй

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский пүрэв гарагт (2023.05.04) Нидерланд улсад айлчилж, харин түүний эхнэр Олена Зеленска Их Британид газардсан байна. Зеленьский Нидерландын Гааг хотод очин үг хэлэхдээ Украин энэхүү дайнд ялсны дараа Путин олон улсын шүүхээр орох болно гэдэгт итгэлтэй буйгаа ярьжээ.

Олон улсын шүүх гуравдугаар сард Путинийг Украин хүүхдүүдийг хүчээр нүүлгэн суурьшуулсан хэрэгт буруутган, баривчлах тушаал гаргасан. Харин тус шүүх дайн эхлүүлсэн гэх шалтгаанаар хэн нэгнийг баривчлах эрх мэдэлгүй аж. Европын Холбоо болон АНУ дайн эхлүүлснийг шүүх тусгай олон улсын төв байгуулж, Украинд болж буй дайны гэмт хэргийг шалгахыг дэмжиж байгаа юм. Энэхүү явдал болж байхад Олена Зеленска Лондонд газардаж, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак эхнэр Акшата Муртийн хамт түүнийг угтан авсан байна. Зеленска III Чарльз хааны титэм өргөх ёслолд уригдсан юм.

Эх сурвалж: BBC, Times of Israel

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *