|

“Цахим орчин-хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний УАШ VIII тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй тус тэмцээний үндсэн зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, дэмжигч байгууллагаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Отгонтэнгэр их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ ажиллаж байна.
Энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Карл Поперын мэтгэлцээний нийгэмлэг /МКПМН/ хариуцан зохион байгуулах ба тэмцээн Карл Поперын мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана.
Тэмцээнд Улаанбаатар хотоос 86, аймаг, орон нутгаас 42 нийт 128 багийн 384 хүүхэд оролцохоор ирээд байна.
Оролцогч багууд дараах шийдлээр 3 өдрийн турш мэтгэлцэнэ. Үүнд:
  •  Цахим орчин дахь хэт их мэдээлэл нь төөрөгдөлд хүргэж байна
  •  Олон нийтийн сүлжээ нь нийгэмд эерэг нөлөөтэй
  •  Цахим орчныг ашиглаж эерэг мэдээлэл түгээх нь нийгмийн хандлагыг өөрчлөх хамгийн зөв арга
  •  Цахим орчин бол хязгааргүй мэдлэгийн эх үүсвэр мөн.
  •  Сургуулийн орчинд интернэт ашиглах нь буруу
  •  Олон нийтийн сүлжээнд төрийн хяналт хэрэгтэй
  •  Нийгмийн сүлжээ нь амьд харилцааг хязгаарладаг
  •  Нийгмийн сүлжээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй
  •  Цахим хичээл боловсролын тэгш бус байдлыг авчирдаг
  •  Хүчирхийлэлтэй кино дүрс бичлэгийг хуулиар хориглох нь зүйтэй
  •  Цахим дарамт нь шууд дарамтлахаас илүү хор нөлөөтэй
  •  Хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхэлж цахим орчны зохистой хэрэглээний талаар боловсрол олгох хэрэгтэй
  •  Хувийн мэдээлэл нь цахим орчинд нууц байх ёстой
  •  Үнэн аз жаргал авчирдаг
  • Цахим тоглоом нь нэг төрлийн спорт /E-Sport/ тул хязгаарлалт, зохицуулалт шаардлагагүй
Тэмцээний мэтгэлцээний тоглолтууд үргэлжлэх газар “Отгонтэнгэр их сургууль”
Та цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.ekids.mn вэб хуудсаар зочилно уу.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *