Перу улсад 200 ширхэг баруун хөлдөө өмсдөг пүүз хулгайлсан хэрэг гарчээ

Перу улсын нийслэл Хуанкайо хотод гурван хүн 200 ширхэг пүүз хулгайлсан хэрэг гарсан байна. Гэхдээ тэд зөвхөн баруун хөлдөө өмсөж болох л гутлуууд хулгайлжээ. Хэрэг гарсан дэлгүүрийн эзэн 13,000 мянган ам.долларын алдагдал хүлээсэн, гэхдээ тэд зөвхөн баруун хөлдөө өмсдөг пүүзнүүд хулгайлсан учраас зарж чадахгүй байх гэж хэлсэн байна.
Орон нутгийн цагдаагийн албаны дарга Эдуан Диа хэлэхдээ “Бид хэргийн газраас болсон явдлын дүрс бичлэгийг баримтжуулж авсан. Энэхүү хулгайн хачирхалтай зүйл нь зөвхөн баруун хөлдөө өмсдөг пүүз алдагдсан явдал юм. Бид дэлгүүрээс илрүүлсэн хурууны хээ болон дүрс бичлэгийг ашиглан хэрэгтнүүдийг баривчлах болно” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *