Шүүхэд гүтгэгдэн 32 жилийг шоронд өнгөрөөсөн эрэгтэй 13 сая ам.долларын нөхөн төлбөр авна
Виктор Росарио нэртэй Америк эрэгтэй шүүхэд гүтгэгдэн 32 жилийг шоронд өнгөрөөсөн тул 13 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болжээ. Тэрээр 1982 онд 24 настай байхдаа гал тавьсан, хүний амь насанд хүрсэн хэргээр баривчлагдан, гүтгэгдэж бүх насаараа нь хоригдох ял сонссон байна. Түүний өмгөөлөгч нар тухайн үед Росарио шатаж буй байшингаас хүмүүс аврах гэж оролдож байсан ч түүнийг баривчилж буруугаар шүүн хорьсон гэж мэдэгдсэн юм.
Тэр үед Цагдаа нар гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байхдаа хэн нэгний санаатай үйлдлээс болж байшин шатсан гэж дүгнэсэн аж. Росариог баривчилсныхаа дараа хүчээр хэрэг хүлээлгэх гэж бүхэл шөнийн турш эрүүдэн шүүсэн байна. Түүнийг гал тавьсан гэх нэг ч баримт олдоогүй байхад цагдаа нар Росариогоор хүчээр хэрэг хүлээлгэн ял оноосон аж. Гүтгэгдэн хоригдсон гэдэг нь батлагдан, 13 сая ам.долларын нөхөн төлбөр авах болсныхоо дараа Росарио “Өөр ямар ч хүнд надтай адилхан зүйл битгий тохиолдоосой” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ