ДЭМБ: Коронавирусийн цар тахал өндөрлөсөн
ДЭМБ коронавирусийн цар тахал нь дэлхий дахиныг хамарсан эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болсныг зарласан байна. Коронавирусийн өдөрт бүтгэгдэх халдварын тоо цар тахлын оргил үед буюу 2021 оны нэгдүгээр сард 100,000 байснаас энэ жилийн дөрөвдүгээр сард 3,500 болж буурчээ.
Албан ёсны үзүүлэлтээр долоон сая хүн ковидийнулмаас нас барсан байна. Гэвч ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гербейюс нас барсан хүмүүсийн тоо албан ёсны үзүүлэлтээс гурав дахин их, 20 гаруй сая байх магадлалтай хэмээжээ. Тэрээр мэдэгдэл хийхдээ “Өчигдөр Онцгой байдлын хороо 15 дахь удаагаа хуралдаж, коронавирусийн цар тахлыг дэлхий дахиныг хамарсан эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болсныг зарлахыг зөвлөсөн” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ