Украин болон ОХУ-ын төлөөлөгч нар зодолдсон хэрэг гарчээ

Турк улсад болсон хурлын үеэр ОХУ болон Украины төлөөлөгч нарын хооронд зодоон гарчээ. Тус улсын нийслэл Анкара хотод Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны парламентын ассамблей  болж байгаа юм. Тэрхүү ассамблейн үед Украины парламентын гишүүн Александр Мариковский улсынхаа далбайг барьж байхад нь ОХУ-ын дипломатч булаасан байна.

Үүний улмаас зодоон гарч Украины төлөөлөгч ОХУ-ын дипломатчийн нүүр лүү цохисон юм. Зодоон гарсны дараа Мариковский болсон явдлын талаар бичлэгийг өөрийн Фэйсбүүк хуудас дээр байрлуулж “Манай далбаанаас гараа тат, Украинаас гараа тат балиар Орос оо” гэсэн тайлбартай оруулжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *