|

Дархан аварга А.Сүхбат 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээнд гарлаа

Гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит чөлөөт бөхийн 6 дахь удаагийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, гавьяат тамирчин, дархан аварга Агваансамдангийн Сүхбат “D” (51-55 нас) ангиллын 100 кг-ын жинд хүч үзэж, түрүүллээ. А.Сүхбат аварга 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээн дээрээ гарч байгаа нь энэ.
Ердөө сар гаруйн өмнөөс Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон түүний хувьд хамгийн сүүлд 2000 оны насанд хүрэгчдийн улсын аваргад 97 кг-ын жингийн финалд ОУХМ Ганзоригийн Ганхуягийг ялж тав дахь түрүүгээ хүртэж байв.
Гэрэл зургийг Н.Галбадрал (TPA)
Эх сурвалж: MGLsport.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *