ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцсэн иргэн тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэнэ
Тавдугаар сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм:
09:00 цагт: Хил хамгаалах ерөнхий газарт: Хилийн цэргийн ангиудаас хурд хүч, авхаалж самбаа, цэргийн хэргийн мэдлэгээрээ тэргүүлсэн шилдэг түрүүч, байлдагч нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 9008-8881.
11:00 цагт: Төв шууданд: ЦХХХЯ-наас “Шил ажиллагаа”-ны хүрээнд Shilen.gov.mn сайтад нээлттэй, тод байршсан мэдээллийн талаар танилцуулна. Утас: 9910-3830.
11:00 цагт: Татварын ерөнхий газарт: Татварын өдрүүд эхэлж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, шилдэг татвар төлөгчдийг зарлана. Утас: 8007-0366.
11:30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Худалдаа эрхлэгч иргэн н.Мишигээс УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэн тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байгаагаа мэдэгдэнэ.
12:00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Дорнод аймгийн Хэрлэнгээс Хавиргын боомт хүртлэх хатуу хучилттай автозамын тeндeрийг Төрийн худалдан авах ажиллагааны газар хууль зөрчиж олгосон талаар автозамын компаниудын төлөөлөл мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Дуурь бүжгийн эрдмийн тетарт: Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан “Дэлхийн сонгодог Монголд” тоглолтын хэвлэлийн хурал болно.
18:30 цагт: “Улаан гэр” арт галерейд: Гэрэл зурагчин Б.Отгонсүрэнгийн “Цэг биш, таслал” бие даасан гэрэл зургийн болон медиа арт үзэсгэлэнгийн нээлт болно.