Монголын Хүмүүнлэгийн өдөр тохиож байна
Өнөөдөр Олон улсын улаан загалмай өдөр, Монголын Хүмүүнлэгийн өдөр тохиож байна. Энэ өдөр олон нийтэд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулдаг. Монголын улаан загалмай нийгэмлэгээс Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн зураг үндэслэн 2022-2023 онд өвөл зудын өндөр, нэн өндөр эрсдэлтэй болон өвөлжилт хүндэрч буй 20 аймаг, 2 дүүргийн 4,800 малчин өрхөд доор шалгуурын дагуу хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.
Үндсэн шалгуур нь тусламж хүртэгч хонин толгойд шилжүүлснээр 50-400 малтай малчин өрх байх.
Мөн;
- Зудын эрсдэлийн зурагт нэн өндөр эрсдэлтэй гэж заасан суманд малаа малладаг малчин,
- Оны эхэнд тоологдсон малын 30% буюу түүнээс дээш хорогдсон,
- Ган, зудын улмаас отор хийж байгаа,
- 16 хүртэлх насны 3 буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх,
- 16 хүртэлх насны 5 буюу түүнээс олон хүүхэдтэй өрх,
- Жирэмсэн эсвэл хөхүүл ээжтэй өрх.