Насан туршдаа бусдад чичлүүлж амьдарсан Их Британийн шинэ хатан Камилла гэж хэн бэ

Их Британи болон Хамтын нөхөрлөлийн 14 орны хатан болсон Камилла нь 1947 оны долдугаар сарын 17-ны өдөр мэндэлжээ. Тэрээр III Чарльз хаантай анх 1970-иад онд Виндсорын цэцэрлэгт хүрээлэнд танилцаж байсан аж. Үүнээс хойш тэд үерхэж эхэлсэн ч Чарльз Хааны тэнгисийн цэрэгт алба хаахаар явахад Камилла өөр хүнтэй сүй тависан юм.

1980 оны эхээр Чарльз Диана гүнжтэй үерхэж эхэлж, 1981 онд түүнтэй сүй тавьжээ. Тэд тус оны долдугаар сарын 29-ны өдөр гэрлэсэн. Камилла болон Чарльз нар 1986 онд амрагийн харилцаатай болж эхэлжээ. Тэд 2005 онд сүй тавьж тэр оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гэрлэсэн. Камилла Чарльз хоёрын хуримд хатан хаан II Элизабет оролцоогүй. Учир нь хатан хаан Дианаг Уэльсийн цор ганц гүнж хэвээр үлдээхийг хүсжээ. Камилла хэсэг 1990-ээд онд, Чарльз Диана гүнж хоёрын гэр бүл салах болсон шалтгаан гэгдэж Их Британичуудын хамгийн дургүй эмэгтэй болсон. Тэд гэрлэсний дараа Камилла ямар хэргэм авах вэ гэсэн асуудал маргаантай байсаар ирсэн. Тэгвэл одоо тэрээр Хамтын нөхөрлөлийн орнуудын хатан цолтой болов

Эх сурвалж: ABC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *