“Icetop” хамтлагийн Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноолоо
“Icetop” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Кобиг хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутган хуулийн байгууллагаас шалгасан. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1-т зааснаар буруутган шалгаж, шүүх хурал дөнгөж сая Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны болжээ.
Шүүх хурлаас түүнийг гэм буруутай тооцож, нэг жилийн хорих ял оноосон байна. Ингэхдээ түүний хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.