ЦЕГ: Хүүг нь үрлэн сумтай буугаар буудсан учир аав нь уурлахдаа 14 настай хүүг зодсон

Тоглоомын талбайд өсвөр насны хөвгүүдийн тоглож байсан бөмбөг бага насны хүүхдийг санаандгүй оносны улмаас хүүгийн аав өсвөр насны хүүг газар унатал цохиж алгадсан бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгдээд байна. Бичлэг хийсэн эмэгтэй цагдаад мэдэгдсэний дагуу СБД-ийн Цагдаагийн хэлтсээс тухайн этгээдийг олж тогтоон, шалгаж эхэлсэн. Энэ тухай цагдаагийн байгууллагаас дараах тайлбарыг өгөв.

“Өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдрийн 17.55 минутад цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд хүүхдийн биед гэмтэл учруулж зодсон байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 14 настай Т нь үрлэн сумтай буугаар буудаж тоглож байгаад гурван настай хүүгийн толгой хэсэгт санамсаргүй оносон гэх шалтгаанаар гурван настай хүүгийн аав 14 настай хүүгийн биед халдаж зодсон байна. Зодуулсан хүүгийн гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч томилсон” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *