Эрдэмтэд эрвээхэйн төрлийг Бөгжний эзний Сауроны нэрээр нэрлэжээ
Лондон хотын Байгалийн түүхийн музейн эрдэмтэд Ж.Р.Р Толкиены бичсэн алдарт Бөгжний эзэн номын эсрэг талын дүр болох Сауроны нэрээр эрвээхэйн шинэ төрөл зүйлийг нэрлэсэн байна. Тэрхүү шинэ төрлийн эрвээхэйн улбар шар далавч дээрх хар цагариг нь Сауроны бүхнийг харагч нүдтэй төстэй харагдсан тул Саурона гэх нэрийг өгчээ.
Одоогийн байдлаар тэрхүү төрөлд Saurona triangular болон Saurona aurigera нэртэй хоёр зүйл багтаж байгаа юм. Тэдгээр зүйлийн нэрийг Байгалийн түүхийн музейн эрвээхэйн төрлийг хариуцсан эрхлэгч, доктор Бланка Уэртас өгч “Systematic Entemology” нэртэй шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ. Эрдэмтэд өмнө нь үлэг гүрвэл, мэлхий болон цохны төрөлд Сауроны нэрийг өгч байсан юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ