ҮЙЛ ЯВДАЛ: Чойжин ламын сүм музейг засварлах асуудлаар хэвлэлийн бага хурал болно
Тавдугаар сарын 9-ний өдөр болох үйл явдлын тойм:
08.30 цагт: “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс “Эрчим хүчний бодит өртөг, хэрэглээ, хэрэгцээ” сэдвээр Эрчим хүчний зохицуулах хороотой хамтарсан өглөөний уулзалт зохион байгуулна.
10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана.
11:00 цагт: Чойжин ламын сүм музейд: Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, засвар үйлчилгээ, орчин нөхцөл, шинээр барих сан хөмрөг, лабораторын талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 9191-9383, 9191-2661.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11:00 цагт: “Иргэн бол хүч” залуусын санаачилгаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-д шаардлага хүргүүлнэ.
11:30 цагт: Иргэдийн төлөөллөөс УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
“Хангарди” ордонд:
12:00 цагт: Улаанбаатар марафон, автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ. Утас: 88061393.
13:00 цагт: Зайсангийн замаар том оврын тээврийн хэрэгсэл зорчуулахыг хориглох талаар мэдээлнэ. Утас: 89755575
13:00 цагт: МҮЭ-ийн Соёлын төв ордонд: Шилдэг сувилагч, эмнэлгийн ажилтнуудад шагнал гардуулж, алдаршуулж, талархал илэрхийлэх ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 9101-4101.