|

Францад ган болсны улмаас гэрийнхээ гадаа усан сантай байхыг хоригложээ

Франц улсын өмнөд бүсэд оршдог Пиреней Орионталь мужид ган болж байгаа тул гэрийнхээ гаднах цэцэрлэгийг услах, усан сангаа дүүргэх, хийлдэг усан сан худалдаж авах, машинаа угаахыг хориглох болсон байна. Тус улсын Экологийн сайд Кристоф Бечу энэхүү шийдвэрийг танилцуулахдаа “Бүх юм элбэг байдаг гэх бодлоосоо салах хэрэгтэй” гэж хэлжээ.

Пиреней Орионталь мужид нэг жилийн хугацаанд бүтэн өдөр бороо ороогүй юм. Ийм учраас “Усыг зөвхөн уух үед ашиглаж. Хэрэглээгээ танах цаг ирсэн” гэдгийг Бечу мэдэгдсэн юм. Францад сүүлийн 60 жил тохиож байгаагүй хуурай өвөл өнгөрсөн нь ган болохоос сэргийлэх арга хэмжээ авахад хүргэсэн. Гэхдээ гуравдугаар сард хэсэг бороо орсон нь хөрсийг чийгшүүлж өгсөн ч хөрс доорх усны хэмжээ аюултай түвшинд хүрч багассан хэвээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *