Орон нутгийн замд болсон ослоор 28 настай эрэгтэй нас баржээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Замчдын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/   Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж 1 хүн төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 07:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход  Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Хэрлэн сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ж-ын “ZZ3257-Хово”  загварын өөрөө буулгагч автомашины араас, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Жартгалтхаан сумын чиглэлд  зорчиж явсан иргэн Д-ын “Истана” загварын микро автобус мөргөж тухайн автомашины жолооч иргэн Д /28 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments