БҮТ:Гомдол гаргасан сурагчдын материал дээр алдаа гарсан тохиолдол байхгүй

Цахим хуудаст иргэд “Хэл бичгийн шалгалтын материалыг боловсруулахдаа хувилбаруудыг харилцан ялгаатай гаргасан. Сурагчид хэмжээст оноогоо авах боломжтой байсан ч хариулт өөр байсан.Боловсролын үнэлгээний төвд гомдол гаргасан ч хариу өгөхгүй байна” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад “Нийт шалгуулагчдаас 5000 гаруй сурагч босго оноог даваагүй. Тэдгээрээс 1000 гаруй нь дүн оноогоо дахин шалгуулах өргөдөл гаргаж, цахимаар болон биечлэн шалгалтын материалтайгаа танилцаад байна.Өнгөрсөн баасан гаригаас эхэлж оноог шалгуулах хүсэлт хүлээж авсан бөгөөд өнөөдөр сүүлийн өдөр.Гомдол гаргасан шалгуулагчдын материал дээр хувилбарын зөрүү, материалын алдаа гарсан тохиолдол нэг ч гараагүй. Одоогоор ямар ч дүн оноонд засвар хийгээгүй гэсэн үг” гэв.

 БҮТ-өөс Боловсрол шинжлэх ухааны яаманд хүсэлт гаргажээ. Яамнаас энэ сард эсвэл аравдугаар сард Монгол хэл бичгийн шалгалтыг дахин зохион байгуулах тушаал гаргах юм байна. Хэрэв энэ сард зохион байгуулбал хүсэлтийг дахин явуулж, шалгуулагчид дахин шалгалт өгнө.Хэрэв шалгалтыг энэ сард авах тушаал гарахгүй бол хэмжээст оноонд хүрээгүй шалгуулагчид ЭЕШ-аа өгч, ирэх аравдугаар сараас их, дээд сургуульд элсэн суралцах боломж бүрдэх аж.

Similar Posts

2 Comments

  1. Hi, just required you to know I he added your site to my Google bookmarks due to your layout. But seriously, I believe your internet site has 1 in the freshest theme I??ve came across. It extremely helps make reading your blog significantly easier.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *