Олон улсад нэг сувилагч 4-5 хүнд, Монголд 50-100 хүнд үйлчилдэг

Сувилагч манай улс төдийгүй дэлхий дахинд нэн хэрэгцээтэй мэргэжлийн нэг бөгөөд Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс тооцоолсноор 2030 он хүртэл дэлхий нийтэд есөн сая гаруй сувилагч, эх баригч шаардлагатай.

Ажлын ачааллын хувьд олон улсад эмнэлгийн сувилагч 4-5 хүнд үйлчилдэг бол манай улсад нэг сувилагч өдрийн ээлжид 12-18 өвчтөнд, шөнийн ээлжид 50-100 өвчтөнд үйлчилж, сувилдаг юм.

Манай улсад нэг эмчид нэг сувилагч ногддог тул олон улсын жишигтэй харьцуулахад сувилагч дутагдалтайд тооцогдоно. Эхний ээлжид нэг эмч, хоёр сувилагч гэсэн харьцаанд хүргэхийн тулд 2026 он хүртэл 6000 гаруй сувилагч шинээр бэлтгэж, ажлын байранд нь тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлагатайг Эрүүл мэндийн сайд онцолжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *