Иргэн Б.Жагарын Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намыг улсад бүртгэхээр болжээ

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж зарим намыг бүртгэжээ.

Тодруулбал, иргэн Б.Жагараас ирүүлсэн Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь хууль зөрчөөгүй гэж үзэн уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна. Улс төрийн намуудыг Дээд шүүхийн шийдвэрээр улсад бүртгэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 36 нам албан ёсоор бүртгүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *