У.Цогтбаяр: 2020 оны сонгуульд Х.Нямбаатараас багаараа 100 сая төгрөг авсан нь миний ганц гэм
Жүжигчин Д.Цогтбаяр цахим ертөнцдөө дараах мэдээллийг оруулжээ. Тэрбээр:
“За үнэнч юмуу тролл нь ч юмуу мэдэхгүй юм. Дарааллаад 100 гаруй худалдагдсан хужаа гэсэн коммент уншаад энийг бичиж байна. Би саяхан Дархан хот ороод хамгийн том ах дээрээ очоод дээшээ таван үеийнхээ ургийн бичгийг харж танилцчихаад ирсэн.
Тэгэхээр эрүүл хүн л бол энэ тухай битгий дахиж бичээрэй. Болохгүй бол би ДНК-н шинжилгээ өгье. Монголд хайвал байдаг гэсэн шүү. Би өдий хүртэл ойр дотны хүмүүсээр минь дамжуулж тохироо, энэ нэрийг л бүү дурдаач тэдийг өгье гэдэгт эрс эсэргүүцсээр явна. Би уран бүтээлчдийг пейжгүй байхад л пейжтэй байсан. Энэ нь юу гэвэл ааваасаа зүгээр сууж чададгүй хөдөлмөрч занг нь дуйрайсан болохоор хаана ч би өлсөхгүй амьдралаа аваад явчих хэмжээний дурак.
Олны танил биш, ажилгүй байхдаа л ном бичиж түүнийгээ худалдаалж амь зогоодог байсан. Байгаагаараа л зах орж 5н цул идхэд л тэр нь надад тансаг стейк амин дэм. Лалруудын хар мөртэй мөнгө надад хэрэггүй ээ. Мөнгөнд дургүй хэн байдаг юм бэ? Шаана биз гэж бодож байна уу? Үгүй шүү май эрх баригчдын хуруу хумснууд минь. Шударга ёсны зи надад байна шүү. Би аав шигээ эр хүн шиг эр хүн баймаар байна.
Сүүлдээ дугаараа унтраагаад хэр удаж байгаагаа ч мэдэх юм алга. 20 оны сонгуульд Нямбаатар гишүүнд ухуулагчаар ажиллаж багаараа цалин гэж 100 саяыг авсан нь үнэн. Энэ тухай байцаагдвал Жижгээ ах Нямбаатартай хамт байцаагдая л гээд байгаашд. Энэ л миний үйлдсэн ганц гэм. Үнэн юм үнэнээрээ сайхан. Бүхэл бүтэн улс орны хууль хэрэгжүүлэгчийн үлгэр жишээ байх ёстой хууль зүйн сайдыг нүүрсний хулгайч гэж бодоогүй ээ. Гэвч нүүрсний хулгайчдыг өмөөрч юм л бол бүгдий нь хамгаалж хаацайлж талбай дээр гарч ирж байхыг бодход хамсаатан гэдэг нь тодорхой биздээ.
Үзэл бодлоороо бус энэ дайны өөрсдийгөө үнэлэлгүйдээ гэж сонгуульд ажилласныхаа үйлийн үрийг 10 гаруй байцаагдаад, эрхээ зөрчүүлээд гэр бүлээ халдлагад өртүүлж бие сэтгэлээрээ хохирч эдэлсээн. Тиймээс өдий хүртэл хууль зүйн сайдын дуудлагийг аваагүй. 60 тэрбумын хэрэг 3н сонгууль дамнаж 10 гаруй жил үргэлжилсэн бол энэ нүүрсний мафийн хэрэг 100-н жил үргэлжилнэ.
Бүгд л оролцоотой учраас энэ хэрэг шийдэгдэхгүй. Үүний үйлийн үрийг үр хүүхдүүд нь л эдлэх байхдаа. Харамсмаар. Юм бүхнийг сөргөөр хардаг сөрөг хүн би биш. Юм бүхнээс би инээд хөөрийг хайдаг хүн. Ямарч арга байхгүй учраас эх орноо нэг бууны нохойнуудын орон болгочихгүй юмсан гэсэндээ л талбайруу би шүд зуугаад шарандаа зүглэдэг байсан.
Ерөнхийлөгч, ерөнхий сайд нь улс орноо гэсэн чин сэтгэлгүй, ерөөсөө би би гэсэн өөрсдийгөө товойлгох энтертайнмент нь ихдээд байгаа болхоор нь би шүүмжлээд байгаа юмаа. Ёс суртахуунтай үзэл бодлоо үйлдлээрээ илэрхийлсэн зарчимч мундаг байвал төрөө алгаа ташаад дэмжихсэн. Даанч махан толгойт хулгайч нар. Булавч бултайна гэдэг үгийг мэдхүү? Байнга энэ 2 алдана, буруудна. Харж байгаарай. Яагаад гэвэл тэнэг хүмүүст эрх мэдэл зохидоггүй юм байна. Одоо эд нар дахиж гарахгүй байж магад гэсэн судалгаан дээр УИХ-н гишүүдийн тоог хоёр дахин нэмж мөн адил багаараа гархыг хүсч байгаа байх. Мөнх-Эрдэнэ гэсэн тийм нөлөө бүхий хүнийг энэ яаг сонгуульд гай болж мэднэ гээ л хэрэг тохчиж байгаашд.
Сонгуульд гарч л байвал юу ч хамаагүй үйлдэх хүмүүс учраас. Гарахгүй бол шууд шорон биздээ. Тэгэхээр над мэтийн нөхдүүдэд хэрэг тохоол явуулах энүүхэнд. Тиймээс би хүссэн хүсээгүй үр хүүхдүүдээ бодсоон. Миний бодол санаа огтоосоо өөрчлөгдөөгүй бөгөөд яг хэвээрээ байгаа. Бүү санаа зовоорой. Тууштай хүний үзэл бодол тиймч амархан өөрчлөгдөхгүй байхаа. Гадаад дах Монголчууддаа, жагсаалд цайны цагаараа ч хамаагүй ирдэг байсан бүх хүмүүстээ баярлалаа.
Та нартаа л би үзэл бодлоо тайлагнаж байна. Ирэх сонгуулийг хүлээгээрэй. Ажаад ажиглаад байж байгаарай манайхаан. Бүх юм цаг цагаараа байдаггүй юм. Улс төрч гэсэн. Шударга ёсны салхи салхилнаа.” хэмээн бичжээ.