Д.Монголхүүд холбогдох шүүх хурал түр хойшилжээ

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Д.Монголхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч түр хойшлогдсон болохыг шүүхийн эх сурвалж мэдээлэв.

Түүний өмгөөлөгч болон тэрбээр өөрөө шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч Д.Монголхүүг цагдан хорих ангиас авчирч хуралд оролцуулахаар болжээ. Үдээс хойш шүүх хурал үргэлжлэх юм байна.

Д.Монголхүү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан тул зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн тухай БЗД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс мэдээлж байв. Гэвч энэхүү шийдвэрийг зөвшөөрөхгүй, буцаагаад хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах хүсэлт гаргасныг өнөөдөр Давж заалдах шатны шүүх хэлэлцэх юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *