Төөрсөн Австрали эмэгтэй дарс ууж амь зогоожээ

Австрали улсын зэрлэг байгальд төөрсөн 48 настай Лиллиан Ип таван өдрийн турш дарс ууж, чихэр идэн амь зогоосон байна. Тэрээр Викториа мужийн байгальд аялж явахдаа буруу замаар эргэж, буцах гэтэл машин нь шаварт суужээ. Ип хүнд бэлэглэхээр авсан нэг шил дарсаа ууж таван өдрийг өнгөрөөсөн байна.

Тэрээр “9News Australia” телевизэд ярилцлага өгөхдөө “Хайгуулчид намайг олоход санаанд минь хамгийн эхэнд ус, тамхи хоёр орж ирсэн. Азаар цагдаагийн алба хаагч эмэгтэй тамхитай байсан. Би өөрийгөө үхнэ л гэж бодсон, баасан гараг гэхэд миний бие ямар ч тэнхэлгүй болтлоо ядарсан” хэмээжээ. Түүнийг олсны дараа цагдаагийн дэслэгч Мартин Торпей “Машинаа хаяж яваагүй нь түүнийг олоход тус болсон гэж хэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *