ГССҮТ-ийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Пүрэвдоржид холбогдох авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 43.298, мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Пүрэвдоржид нь зам тээврийн ослын улмаас тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан гадаад улсын нэр бүхий иргэнийг Солонгос улс руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд “2,000 ам.доллар өгвөл явна, уг мөнгийг өгөхгүй бол явахгүй” гэх зэргээр хясан боогдуулж аргагүй байдалд оруулан 4.900.000 төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *