|

ОХУ Ялалтын баярын өдрөөр Украин руу пуужин харважээ

ОХУ Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсан ойн баяраар Украин руу пуужин харвав. Нийт 25 пуужин харвасны 23-ийг нь агаарын хамгаалалтын систем буудаж унагаасан гэж Киевийн албан тушаалтнууд мэдэгджээ. Азаар тэрхүү агаарын цохилтын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.

Киев хотын цэргийн удирдлагын дарга Сегей Попко Фронтод бүтэлгүйтсэн шигээ агаарын цохилт нь ч гэсэн бүтэлтэй байгаагүй. Оросын зэвсэгт хүчин аль болох олон энгийн иргэний амь насанд хүрэхийг оролдсон. Киев дайралтын эсрэг боссон, үргэлжлүүлэн боссоор л байх болно гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *