Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол хаан” жүжиг тоглох Колизей театрт зочилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзыг хаан сэнтийд залах Төрийн ёслолд оролцож, Лондон хотноо ажиллах үеэрээ “Монгол хаан” жүжиг тоглох Колизей театрт зочилж, бэлтгэл ажилтай танилцсан байна.

Тэрбээр “Монгол хаан” жүжгийг Лондон хотноо толилуулах төсөл дээр хамтран ажиллаж буй “Херо Энтертайнмент”, “Wild Yak Productions”, “Мактуб Продакшнс” продюсерын багийн гишүүдтэй уулзаж, уран бүтээлийн өндөр амжилт хүсжээ.

Уэст Эндийн (West End) хамгийн том буюу 2359 суудалтай танхим бүхий Колизей театрт “Тоска”, “Аида”, “Набукко” дуурь, “Хунт нуур”, “Жизель” балет зэрэг сонгодог бүтээлүүдийг тавьдаг юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments