Эрдэмтэд дагуул гаригаа залгиж буй одыг анхны удаа илрүүлжээ

Эрдэмтэд дагуул гаригаа залгиж буй одыг хамгийн анхны удаа илрүүлсэн байна. Тэрхүү од нь манай галактикт, дэлхийгээс 12 мянган гэрлийн жилийн зайд Акила одны ордын ойролцоо байрладаг аж. Эрдэмтэд өмнө нь одууд дагуул гаригаа яг залгихын өмнө эсвэл өөртөө бүрэн уусгасны дараа л илрүүлдэг байжээ.

Харин гариг залгиж байх процессыг анхны удаа ажигласан нь энэ юм. Массачусетсийн технологийн дээд сургууль, Харвардын их сургууль болон Калифорнийн технологийн институдын эрдэмтэд тус одыг тохиолдлоор илрүүлжээ. Тэрхүү од өөрийг нь маш ойрхон зайд дагаж эргэдэг, Бархасбадь гарагтай ижил аварга том хэмжээтэй хийн бүтэцтэй гарагийг 100 өдрийн дотор залгисан байна. Гараг одонд бүрэн залгигдахад маш тод гэрэлтэй дэлбэрэлт үүссэн аж. Эрдэмтэд 5 тэрбум жилийн дараа дэлхийг үүнтэй ижил байдлаар устаж үгүй болно хэмээн таамагладаг билээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *