Жүдочин Л.Энхрийлэн дэлхийн аваргын медалиа ихэрлүүллээ
Жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.09/ боллоо. Тус тэмцээнээс -57 кг-д жинд Л.Энхрийлэн жил дараалан хүрэл медаль хүртлээ.
Л.Энхрийлэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Австралийн Кона Кристиг, дараа нь Израилийн Тимна Нелсон Левиг, хэсгийн аваргын төлөө Канадын Жессика Климкайтыг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Харамсалтай нь, хагас шигшээд Канадын Криста Дэгүчид ялагдаж, хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосыг Мими Хөг ялжээ.
Энэ жинд Канадын Криста Дэгүчи түрүүлж, Японы Харүка Фүнакүбо мөнгөн медаль, Канадын Жессика Климкайт болон Л.Энхрийлэн нар хүрэл медаль тус тус хүртсэн юм. Гурван өдрийн дараах байдлаар Монгол Улс багийн дүнгээр хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай наймдугаар байранд жагсаж байна.