Шүүх Трампыг хүчингийн хэрэгт буруутай гэж үзэн 5 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхийг тушаажээ

Манхэттэн дүүргийн шүүх АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трампыг 1990-ээд онд сэтгүүлч Э.Жин Кэрролыг хүчирхийлсэн буруутай гэж үзэн 5 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхийг тушаасан байна. Кэрролл 1995 эсвэл 1996 онд “Bergdorf Goodman” дэлгүүрийн хувцас солих өрөөнд Трамп өөрийг нь хүчирхийлсэн гэж иргэний шүүхэд гомдол гаргасан аж.

Мөн Трамп Кэрролын гаргасан гомдлыг худал хуурмаг, зохиомол түүх гэж хэлсэн тул нэр хүндэд халдсан хэргээр дахин гомдол гаргаж болно гэж шүүгч нар хэлжээ. Кэрролын өмгөөлөгч шүүх хурлын дараа “Энэ нь зөвхөн Э.Жин Кэрролын ялалт бус ардчилал, бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүх хүмүүсийн хувьд ялалт юм” хэмээсэн байна. Харин Трамп шүүгч шийдвэрээ гаргасны дараа “Би энэ эмэгтэйг хэн гэдгийг нь ч мэдэхгүй” хэж өөрийн сошиал хуудас дээр бичжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *