|

ХЭРГИЙН МӨРӨӨР: Найз залууг нь хүчингийн хэргээр цагдаад өгч шалгуулах явцад, 15 настай охин амиа хорложээ

Өвөрхангай аймагт өсвөр насны хүүхэд амиа хорлож нас барсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн тухайн цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өгөөд буй.

“Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өсвөр насны гэмтсэн хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух 15 настай, эмэгтэй хүүхэд байрны дээврээс унаж амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.” гэв.

Харин эх сурвалжийн мэдээллээр: "Талийгаач охин найз залуутайгаа дотно харилцаатай байсан бөгөөд үүнийг нь охины ар гэр мэдээд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд цагдаагийн байгууллагад "Миний охиныг хүчиндсэн" хэмээх гомдлыг гаргаснаар охиноос байцаалт мэдүүлэг авч шалгаж байсан гэх. Хэрэг явдал өнгөрсөн 1-р сараас хойш үргэлжилсэн гэх бөгөөд байцаалт мэдүүлгийн үеэр охин, найз залуутайгаа харилцаа таарамжгүй байдалд хүрчээ. Үүнээсээ болж сэтгэл санаагаар унаж байсан аж. Охины найз залуу 24 настай бөгөөд төрийн байгууллагад ажиллагадаг байсан гэх. Улмаар охин өчигдөр буюу тавдугаар сарын 9-ны өдөр орон сууцны дээврээс үсэрч амиа хорлосон байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *