15 настай охины үхлийн шалтгаан зөвшөөрөгдөөгүй үерхэл байв уу эсвэл …
Өвөрхангай аймагт өсвөр насны охин хүчингийн хэргийн хохирогчоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа буюу өчигдөр /2023.05.09/ орон сууцны дээврээс үсэрч нас барсан гэх хэрэг олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт татан шалгагдаж буй залуу 24 настай, цэргийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагч гэх. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач охин тухайн залуутай дотно харилцаатай байсан гэх ч, өөр эх сурвалжуудын мэдээллээр охин залууд хүчирхийлүүлсэн бөгөөд сэтгэлзүйн шокноосоо гарч чадалгүй байсаар амиа егүүтгэхэд хүрсэн байж болзошгүй байгаа юм. Охины эцэг эх охиноо хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэх хэргийг өнгөрөгч нэгдүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол мэдээллийг өгчээ. Улмаар өнгөрсөн хугацаанд охин 2-3 удаа эл хэрэгт хохирогчоор дуудагдаж, байцаалт мэдүүлэг өгсөн байна.
Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өгөөд буй. Тодруулбал: “Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өсвөр насны гэмтсэн хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух 15 настай, эмэгтэй хүүхэд байрны дээврээс унаж амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.” гэв.
Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээллээр: "Талийгаач охин тухайн залуутай Арвайхээр суманд байрлах нэр бүхий зочид буудалд хамтдаа орж үйлчлүүлсэн гэх бөгөөд хуурамч нэр, бүртгэл ашигласан байж болзошгүй байна. Арвайхээр сумын ЗДТГ-аас болсон хэрэг явдлын тухай тодруулахад: ”Фэйсбүүкээс л мэдээлэл авлаа. Ийм явдал болсныг мэдэхгүй. Хэлэх зүйл алга. Цагдаа нь шалгана биз” гэх тоомжиргүй хариултыг өгч байлаа. Хэрэв зочид буудлын ажилтан охины бичиг баримтыг сайтар шалгасан бол, цаашлаад аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, сургууль, нийгмийн ажилтнууд, эцэг эх нь гээд томчууд хөөрхий охиныг жаахан л анхаараад сэтгэл рүү нь өнгийсөн бол амиа хорлох хэмжээнд очтол сэтгэлийн тамд унахгүй байсан биз ээ.
24 хөгшин бж 15 насанд хүрээгүй охиныг рүчирхийлсэн бж таарна хүний жаахан охиныг өрөвдсөнгүй юу 11 насаар ах хүн насаараа дарамталж хуурч мэхэлсэн бнашд хөөрхий сэтгэл санааны дарамт айж бсн нь гарцаагүй цагдаатай хуйвалдсан нь тодорхойшд хөгшин хүүр