|

Нөхрөө алдсан зовлонгийн талаар ном бичсэн эмэгтэй нөхрөө хордуулсан байжээ

Нөхөр нь нас барсны дараа уй гашуудлын талаар хүүхдийн ном бичсэн Юта мужийн оршин суугч Кури Ричинс нэртэй эмэгтэй нөхрөө хөнөөсөн хэрэгт буруутгагдсан байна. Ричинс 2022 оны гуравдугаар сард цагдаагийн байгууллага руу залгаж нөхрийнх нь бие үхсэн мэт хүйтэн болсон байна хэмээн дуудлага өгчээ. Задлан шинжээч түүний нөхрийг фентанилийн хордлогын улмаас нас барсан гэж дүгнэсэн байна.

Тэгвэл мөрдөгчид Ричинсийг 2021 оны арван хоёрдугаар сараас 2022 оны хоёрдугаар сарын хооронд хар тамхи худалдаалсан хэргээр баривчлагдаж байсан хүнтэй холбогдож фентанил худалдаж авсан гэдгийг илрүүлжээ. Ричинс фентанил худалдаж авснаас гурван хоногийн дараа буюу Валентины өдөр нөхрийнх нь бие муудаж эхэлсэн байна. Түүний нөхөр найзууддаа Ричинс өөрийг нь хордуулах гэж оролдоод байгаа мэт санагдсанаа хэлсэн аж. Үүнээс хоёр долоо хоногийн дараа Ричинс дахин фентанил худалдаж авсны дараа нөхөр нь нас барсан юм. Нөхөр нь амьсгал хураасны дараа Ричинс ном хэвлүүлж “Сайн аав мөн гайхамшигтай нөхөртөө зориулж бичлээ” гэж хэлж байжээ. Түүний шүүх хурал энэ сарын 19-ний өдөр болно.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *