Хоёр хөлөө алдсан Их Британи эрэгтэй Эверестийн оргилд гарах авиралтаа эхлүүлжээ
Их Британи улсын армийн ахмад дайчин 43 настай Хари Будда Магар хоёр хөлөө алдсан ч гэсэн Эверест уулын оргилд гарах авиралт хийж байна. Тэрээр 2010 онд Афганистаны дайнд оролцож байхдаа газрын бөмбөг дээр гишгэсний улмаас хоёр хөлөө алджээ. Гэсэн хэдий ч тэрээр бууж өгөлгүй цанаар гулгаж, дугуй унаж, ууланд авирч сурсан байна.
Хари энэхүү авиралтаараа өөрт нь тусалсан таван сайн үйлсийн байгууллагад санхүүжилт босгох зорилготой байгаа юм. Тэрээр “Хүмүүс энэхүү авиралтыг хараад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн юу чаддаг гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Мөн бусад хүмүүс өөрсдийн бартаат уулаа давах урам зоригтой болоосой” гэж хэлжээ. Одоогийн байдлаар Хари 6,400 метрийн өндөрт хүрсэн байгаа аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ