Говь-Алтай аймгийн Алтай хотод нийтээр 21 мянган мод тарина

Үндэсний мод тарих өдрөөр Алтай хотод 21 мянган модыг бүх нийтээрээ тарьж суулгана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн Говь-Алтай аймгийн Засаг даргын 108 сая мод тарьж ургуулах арга хэмжээ, хаврын бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Алтай хотод 21000 модыг бүх нийтээрээ тарих юм. Өдгөө бэлтгэл ажлыг хангаж шинээр тарих талбайн хайс хамгаалалт, усалгаа арчилгааны тоног төхөөрөмжүүд, усны нөөц савуудыг суурьлуулж, модны нүхийг ухаж, хөрс сайжруулах бор шороо, холих бордоонуудыг буулгаж бэлэн болгож, аж ахуйн нэгжүүд, албан байгууллагуудын ажилчдад мод тарих, арчлах арга аргачлалын талаар тус аймгийн ЗДТГ, Сум дундын ойн ангитай хамтран сургалтыг хийлээ. Мөн сургалтанд хамрагдсан байгууллагуудад мод тарих байршил болон төлөвлөгөөг танилцуулж гарын авлага материал тарааж, байгууллагуудынхаа гадна цэцгийн мандал хийх булцуут цэцгийн үр олгов. Цаашид гурван жил модны арчилгааг хийж ургуулах албан байгууллагуудыг сонгон модны амьдралтыг өндөр хувиар ургуулсан байгууллагыг 20 сая хүртэл төгрөгөөр шагнаж урамшуулах хариуцлагын гэрээг байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас танилцууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *