Украин ОХУ-ыг дайнд ялсны дараа “Eurovision”тэмцээнийг зохиох байгуулна гэв

2022 оны “Eurovision” тэмцээнд ялсан “Kalush Orchestra” нэртэй Украин хамтлагийн гишүүн Тимофий Музычук ОХУ-ыг дайнд ялсны дараа Украин заавал “Eurovision”-ыг зохион байгуулна гэж хэлсэн байна.

Тэрээр Ливерпүүл хотод тоглолт хийх үедээ “Мэдээж энэ жилийн “Eurovision” тэмцээнийг Украин зохион байгуулсан бол сайхан. Гэхдээ одоогийн байдлаар боломжгүй байгаа. Украины өмнөөс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа Их Британи улсдаа баярлалаа. “Eurovision” наадмыг хэзээ нэгэн өдөр Украин зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ дайнд ялалт байгуулсны дараа шууд зохион байгуулах байх гэж хэлсэн аж. “Eurovision” наадам нь Европын өргөн нэвтрүүлгийн хорооноос жил бүр зохион байгуулдаг дуу хөгжмийн тэмцээн. Тус тэмцээнд ялсан уран бүтээлчийн төлөөлж буй эх орон дараагийн жилийн “Eurovision” наадмыг зохион байгуулдаг уламжлалтай юм.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *