79 настай Роберт Де Ниро долоо дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Холливуудын алдарт жүжигчин Роберт Де Ниро 79 насандаа долоо дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. Тэрээр “ET Canada” телевизэд тун удахгүй нээлтээ хийх “About My Father” киноныхаа талаар ярилцлага өгч байхдаа дахин хүүхэдтэй болсон талаараа дурджээ.

Түүнээс сэтгүүлч зургаан хүүхдийн аав байх ямар байдаг вэ гэж асуухад тэрээр “Саяхан би дахин нэг хүүхэдтэй болсон, тэгэхээр долоон хүүхдийн аав” гэж хариулсан байна. Де Ниро нэмж хэлэхдээ “Би өөрийгөө хэзээ ч догь аав болно гэж бодохгүй байна. Гэхдээ дажгүй аав шүү, заримдаа миний хүүхдүүд надтай санал нийлдэггүй гэхдээ тэд намайг хүндэлдэг. Миний бага охин одоо 11 настай бид хоёрт маргалдах ч үе байна гэхдээ би охиноо өхөөрддөг” хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments