Их Британи гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтад дээр туршихыг үргэлжлүүлж эхлүүлэв
Их Британийн засгийн газар 25 жилийн турш үйлчилсэн хоригийг цуцлаж гоо сайхны бүтээгдэхүүнд ордог бодиснуудыг амьтан дээр туршихыг зөвшөөрөв. Европын Холбоо амьтан дээр туршилт хийх хуулиа өөрчилсний дараа Их Британийн дээд шүүх тэрхүү өөрчлөлийг дагаж ийм шийдвэр гаргасан байна.
1998 оноо хойш Их Британид гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтан дээр туршихыг хориглосон. Амьтанд туршсанаар авах ашиг тус нь үзүүлж буй өвдөлтөөс давж гарсан тохиолдолд, жишээлбэл эмийн туршилтад л амьтныг ашиглахыг зөвшөөрдөг байжээ. Гэсэн хэдий ч 2020 онд Европын химийн агентлаг гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилчдад зарим бодис аюул учруулах эсэхийг заавал амьтан дээр туршиж үзэх хэрэгтэй гэж үзжээ. Энэхүү шийдвэрийг “Cruelty Free International” байгууллага шүүмжилж 1998 оноос хойш үйлчилж буй хуулийг зөрчиж байгаа хэрэг гэсэн юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ