“Борхүү”-д электрон чип суулган Богдхан ууланд нутагшуулна
Олон нийтийн сүлжээнд “Борхүү” бугыг өсгөсөн эзэд рүүгээ очсон гэх мэдээлэл гарсан нь худал бөгөөд Богд уулын Тайны аманд ижил сүргийн хамт байгаа хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.
Мөн түүнд ойрын хугацаанд электрон чип суулган Богдхан ууланд нутагшуулан тавихаар төлөвлөсөн байна.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл хоёр жил гаруйн хугацаанд тэжээн өсгөсөн “Борхүү” хэмээх бугаа мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр өнгөрсөн оны сүүлээр Богд ууланд нутагшуулахаар болсон билээ.