ДЭМБ-аас улаанбурхан дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулжээ
ДЭМБ-аас улаанбурхан, улаануудын өвчин дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “ДЭМБ-аас улаанбурхан, улаануудын өвчин дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулсан.Манай улс 2009 оноос эхлэн дархлаажуулалтын хөтөлбөртөө улаанбурхан, гахайн хавдар, улаануудын /УГУ/ вакциныг нэвтрүүлсэн. Үүнээс хойш энэ төрлийн өвчлөл бүртгэгдээгүй хэдий ч вакцин тарьж эхлэхээс өмнө дархлаажуулалтад хамрагдаагүй ээжээс урагт халдвар дамжиж, төрөлхийн улаануудын халдварын хам шинж илрэх тохиолдол бий.Энэ хам шинжээс үүдэж сонсгол, хараа, зүрхний төрөлхийн өөрчлөлттэй хүүхэд төрөх магадлалтай байна. Тиймээс бид энэ тандалтыг хийснээр сэргийлэлтийн арга хэмжээг авах бүрэн боломжтой болох юм” гэв.