Самарт явсан эмэгтэйн цогцос урцанд шатсан байдалтай олджээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Жаргалантын нэгдүгээр багийн Арлаг гэх газарт орших уулнаас урцанд шатаж, нас барсан 40 гаруй насны эмэгтэйн цогцос олджээ.

Тодруулбал, Мөнгөнморьт сумаас 180 км-ын зайд орших ууланд самар түүхээр очсон Налайх дүүргийн харъяат эмэгтэй байрлаж байсан урцандаа шатсан байсныг өнгөрөгч гуравдугаар сарын 31-ны өдөр хамт явсан хүмүүс нь олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж.

Тухайн хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад  “Ийм хэрэг болсон нь үнэн. Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *