“Хэрлэн голын хайрганы карьерын их устай хэсгийг нуур болгоно” гэв

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дахь Хэрлэн голын хайргыг бутлан ангилах үйлдвэрийн/карьер/ олборлолтыг энэ сарын 3-наас бүрмөсөн зогсоож, нөхөн сэргээлт хийж эхэлжээ.

БОАЖЯ-наас мэдээлснээр, нөхөн сэргээлт хийснээр голын хайрганы карьерын их устай хэсгийг нуур болгож, тохижуулах төсөл боловсруулах шийдэлд хүрсэн байна. Энэ нь Монгол Улсын хэмжээнд жишиг нөхөн сэргээлт болох аж.

1980-аад оноос хайрга олборлож эхэлсэн Хэрлэн голын хайрганы карьер нь нийт 27.89 га талбайтай болжээ.

Хэрлэн голын нийт урт нь 1,264 км бөгөөд Босго тэнгэрийн давааны хойд талын бэлчирээс улсын хил хүртэл 1,090 км километр үргэлжилдэг. Голын ус хураах талбай нь 116,455 км, Номхон далайн ай савын 54%-ийг дангаараа бүрдүүлдэг байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *