Америк хосууд Украин “хүүхэд” үрчилж авахад 22 настай эмэгтэй байжээ
АНУ-ын Индиана мужид оршин суудаг хосууд болох Майкл болон Кристин Барнетт нар зургаан настай хүүхэд Украинаас үрчилж авсан гэж бодсон ч 22 настай эмэгтэй байсан аж. Хосууд 2010 онд Наталья Грейс нэртэй охиныг зургаан настай гэж бодон үрчилж авчээ. Гэвч тэрээр спондилоэпифизийн дисплази нэртэй өвчинтэй 22 настай одой хүн байсан гэдгийг хоёр жилийн дараа мэдсэн байна.
Хосууд Натальяг өөрсдийнх нь бусад хүүхдүүдийг гэмтээхийг оролдсон гэж буруутгаж байсан аж. Үүнийг сонссон хүмүүс Натальяг “Orphan” кино дээр гардаг жоохон хүүхэд шиг харагддаг эмэгтэйтэй зүйрлэж эхэлжээ. Тэдний амьдралд юу болсныг “The Curious Case of Natalia Grace” нэртэй баримтат кино “Investigation Discovery” нэртэй ютүб суваг дээр тун удахгүй гарах юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ