Нийслэлийн 29 дүгээр сургуулийн сурагчид уран бичлэгийн үзэсгэлэн гаргажээ
Монгол Улсын Соёлын сайдын 2022 оны А/322 дугаар тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдад зориулсан “Уран бичлэгийн дугуйлан”-г 2022 оны аравдугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хичээллүүлсэн бөгөөд дугуйланд 8-12 дугаар ангийн 13 сурагч хамрагдсан аж.
Эдгээр сурагчийн Уран бичлэгийн үзэсгэлэнг тавдугаар сарын 5-16-ны хооронд Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Үзэсгэлэнд 30 орчим уран бичлэгийн бүтээлүүд дэлгэгдсэн бөгөөд эдгээр бүтээл нь хүүхэд бүрийн бичгийн өвөрмөц онцлогийг харуулсан төдийгүй монгол тооны бэлгэдэл зүйн агуулгыг шингээж, үгийн утгыг бичгийн хэлбэрээр уран яруу хуруулснаараа онцлог байжээ.
Эх сурвалж: Соёлын яам