Хий зүйл сонсож, харна гэдэг нь ЭМГЭГ
Шизофренийн эмгэг хүндэрсэн тохиолдолд нийгмийн харилцаанаас өөрийгөө татан тусгаарлаж, сэтгэл зүйн хувьд өөрөө өөрийгөө асар их гэмтээх эрсдэлтэй нүүр тулдаг бөгөөд бүр даамжирвал бие махбодын хувьд ч эрсдэлтэй нөхцөлд орж болох юм.
Хэрвээ танд болон таны дотны нэгэнд энэ шинж тэмдгүүд 6 ба түүнээс дээш сарын хугацаанд илрээд байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандан, зөвлөгөө авахыг санал болгож байна.
Одоогоор Монгол улсын хэмжээнд дүүрэг тус бүрт сэтгэл зүйч ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа ба 1800-2000 дугаар 24 цагийн турш нээлттэй байж танд яаралтай сэтгэл зүйн тусламж үзүүлэх боломжтой болоод байна.
Эндүүрэл
Энэ бол ямар нэгэн эндүүрэл үүсэж, бодит байдлаас хол үйл явдал танд тохиож буй мэт, үнэн бус зүйлс мэдрэгдэх үзэл юм. Хэн нэгэн, ямар нэг зүйлийг төсөөллөөрөө бүтээн бодож, түүндээ итгэхийн илрэл бөгөөд үйл явдал, үйлдэл хүртэл ийн хий хоосноос бий болох шинж тэмдэг юм.
Хий зүйлс
Хий зүйлс сонсож, харах эссхүл бүр бие махбодын хувьд мэдрэх, үнэрлэх гэх мэт шинж тэмдгүүд юм. Шизофрени эмгэгээр өвдсөн ихэнх хүмүүст нийтлэг үзэгддэг тэмдэг нь хий зүйл сонсох байдаг байна.
Эмх замбараагүй яриа
Ямар нэгэн байдлаар нөхцөл байдал, цаг хугацааны үйл явдалд нийцээгүй зүйлсийг хэлэх, ярих, урт хугацааны турш огт хамааралгүй сэдвийн тухай ойлгомжгүйгээр тайлбарлах гэх мэт үзэгдлүүдийн цогц шинж тэмдэг юм.
Хийрхэл
Үл ойлгогдох, хүлээн зөвшөөрөхөд бэрх зан үйлдэл үзүүлж, тэрслүү аашлах нь ч мөн шинж тэмдэг аж. Ихэнхдээ нийгмийн харилцааны хүрээ тэлэх, олон нийтийн дунд байх үед тохиромжгүй аашлах, уурлах, хашхичих зэрэг үйлдлийг өөрийн удирдлагагүйгээр гаргаж эхэлдэг. Ихэнх шизофрены оноштой хүмүүс эл шинж тэмдгийг үзүүлдэг байна.
Урам зориг үгүй болох
Уг шинж тэмдэг ихэвчлэн өсвөр насны үед илэрдэг бөгөөд урам зориг, эрч хүчний эх үүсгэвэр нь энгийн бус хэв шинжид шилжсэнээр хүн балмагдаж, амьдралын мөн чанар, утга учир гэх зүйл байхгүй мэт санагдах аж.
Эх Сурвалж:www.mayoclinic.com
Dianabol Deca Durabolin This is the most common and effective anabolic stack how to buy priligy im 16 years old