15 хүртэлх насны хүүхдүүдэд улаанбурханы вакцин үнэгүй хийнэ
2022 оны байдлаар дэлхийн 162 улсад улаанбурханы 170 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүнийг 2021 оныхтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байна. Харин 2023 оны эхний улирлын байдлаар 40 мянга гаруй тохиолдол батлагдсан байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны эмч В.Байгаль “ОХУ болон БНХАУ-д улаанбурханы тохиолдол бүртгэгдэж байгаа учир бид уг өвчнөөс хамгаалах вакцинаа хийх шаардлагатай байна. Хэрэв товлолын дагуу есөн сартай, хоёр настайд вакциндаа хамрагдах юм бол бүрэн сэргийлэх боломжтой. Хэрэв вакцин хийлгээгүй бол нөхөн дархлаажуулалтад 15 хүртэлх насны бүх хүүхэд хамрагдах боломжтой. Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвдөө очоод дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдахыг зөвлөж байна” гэлээ.