|

ДАШТ:Б.Мишээлт, Б.Чинзориг нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна.

10 өдрийн байдлаар манай улсын хоёр боксчин хүрэл медалийн болзол хангаад байгаа бөгөөд мөнгөн медалийн төлөө өнөөдөр тулалдана.

Үүнд -67 кг жинд Баттөмөрийн Мишээлт Узбекистан улсын тамирчин Муйдинхужаев Асадхужатай 19:00 цагаас, -63.5 кг жинд Баатарсүхийн Чинзориг Тажикистан улсын боксчин Баходур Усмоновтой 22:00 цагаас тулалдах юм.

Хэрэв манай улсын хоёр тамирчин ялбал аваргын алтан медалийн төлөөх тоглолтыг энэ сарын 14-нд хийнэ. Тэмцээний нийт шагналын сан 5.2 сая ам.доллар юм. Алтан медаль 200, мөнгө 100, хүрэл медалийн амжилт гаргавал 50 мянган ам,доллар гардаж авна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments