ХӨСҮТ:COVID-19-өөр өвдсөн 27 хүүхэд эмчлүүлж байна
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д COVID-19-ийн тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байгаа 101 хүн бий. Үүнээс жирэмсэн эмэгтэй 19, амаржсан эх хоёр, хүүхэд 27 байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Биеийн байдлаар нь авч үзвэл нэн хүнд өвчтөн гурав, хүнд долоон өвчтөн байгаа аж
Омикроны дэд хувилбар болох XBB.1.5 мутацын хувилбараар өвдсөн өвчтөнүүдийн 70-80 хувьд хамар битүүрэх, ядрах, үе мөчөөр өвдөх гэсэн нийтлэг шинж тэмдэг илэрсэн байна. Мөн хуурай ханиах, хоолой болон толгой өвдөх, амьсгаадах, нусгайрах гэсэн ерөнхий шинж тэмдгүүд илэрч байгаа юм.